Үндсэн агуулга руу шилжих
ide
EnglishНэвтрэх

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн:

ideo-г (ideo.mn, app.ideo.mn) ашигласнаар та эдгээр нөхцөлийг зөвшөөрч байна.

1. Бүртгэл

  • Google бүртгэлээр нэвтэрнэ. Бүртгэлийнхээ аюулгүй байдлыг та хариуцна.
  • Нэг бүртгэлээр олон төхөөрөмжөөс (5 хүртэл) нэвтэрч болно, гэхдээ нэг удаад зөвхөн нэг төхөөрөмж дээр төлбөртэй агуулга үзнэ.
  • Бүртгэл, тасалбараа бусадтай хуваалцах, Stream-ийг бичиж дахин түгээхийг хориглоно.

2. Тасалбар ба үзэх эрх

  • Тасалбар нь тухайн нэг эвентийг үзэх эрх олгоно. Нэг хүн нэг эвентэд нэг тасалбар авна.
  • Тасалбар авсан хүн эвент дууссанаас хойш 7 хоногийн турш дахин үзэх боломжтой.
  • 18+ эвентийг зөвхөн баталгаажсан, насанд хүрсэн хэрэглэгч үзнэ.

3. Буцаалт

  • Зохион байгуулагч эвентийг цуцалсан, эсвэл эхлэх цагаас хойш 30 минутын дотор Stream эхлээгүй бол тасалбарын төлбөр бүрэн буцаагдана.
  • Үзэгч өөрийн хүсэлтээр тасалбараа цуцлах боломжгүй.

4. Бүтээгч (зохион байгуулагч)

  • Эвент нийтлэхийн тулд эвентийн хугацаа, Stream-ийн чанараас хамаарсан барьцааг урьдчилан төлнө.
  • Тасалбарын орлогоос үйлчилгээний шимтгэл, татвар, Stream-ийн нэмэлт зардлыг хассан цэвэр орлогыг бүтээгчид олгоно.
  • Бүтээгч өөрийн Stream хийж буй агуулгын хууль ёсны байдал, зохиогчийн эрхийг бүрэн хариуцна.

5. Хориотой агуулга

Хууль бус, хүчирхийлэл, үзэн ядалт өдөөсөн, бусдын зохиогчийн эрхийг зөрчсөн, насанд хүрээгүй хүнд хор хөнөөлтэй агуулгыг хориглоно. Зөрчил илэрвэл эвентийг зогсоож, бүртгэлийг хааж болно.

6. Хариуцлагын хязгаар

Бид үйлчилгээг тасралтгүй ажиллуулахыг хичээнэ. Интернэт холболт, гуравдагч талын үйлчилгээ (төлбөр, Live stream)-ний доголдлоос үүдэх шууд бус хохирлыг хариуцахгүй.

7. Өөрчлөлт

Нөхцөлд өөрчлөлт орвол энэ хуудсанд нийтэлж, чухал өөрчлөлтийг имэйлээр мэдэгдэнэ.

8. Хамаарах хууль

Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ.

9. Холбоо барих

support@ideo.mn