Үндсэн агуулга руу шилжих
ide
EnglishНэвтрэх

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн:

Энэхүү бодлого нь ideo платформ (ideo.mn, app.ideo.mn) таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдгийг тайлбарлана. ideo нь kommai-ийн бүтээгдэхүүн (Улаанбаатар, Монгол) бөгөөд kommai таны мэдээллийг хариуцна.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

  • Google бүртгэлийн мэдээлэл: Google-ээр нэвтрэхэд таны нэр, имэйл хаяг, профайл зураг. Бид таны Google нууц үгийг хэзээ ч авахгүй.
  • Төхөөрөмж ба аюулгүй байдлын мэдээлэл: нэвтэрсэн төхөөрөмжийн төрөл, хөтөч, IP хаяг, сүүлд идэвхтэй байсан хугацаа. Энэ нь бүртгэлийг хамгаалах, нэг удаад нэг төхөөрөмж дээр үзэх дүрмийг хэрэгжүүлэхэд ашиглагдана.
  • Худалдан авалт: тасалбар, барьцаа, төлбөрийн төлөв, eBarimt-ын мэдээлэл. Картын болон банкны нууц мэдээллийг төлбөрийн үйлчилгээ (QPay) боловсруулдаг бөгөөд бид хадгалдаггүй.
  • Баталгаажуулалт: 18+ эвент үзэх эсвэл бүтээгч болохын тулд иргэний үнэмлэх/жолооны үнэмлэх илгээсэн бол баталгаажуулсан нэр, насанд хүрсэн эсэх. Бичиг баримтын зургийг шалгасны дараа 30 хоногийн дотор устгана. Регистрийн дугаарыг зөвхөн нэг хүн — нэг баталгаажсан бүртгэл гэдгийг шалгах зорилгоор нэг талын шифрлэгдсэн хэлбэрээр хадгална.
  • Бүтээгчийн мэдээлэл: утасны дугаар, банкны данс (шифрлэгдсэн), байгууллагын мэдээлэл, eBarimt-ын мэдээлэл.
  • Үзэлтийн мэдээлэл: аль эвентийг хэзээ үзсэн, чатад бичсэн мессеж.

2. Мэдээллийг ашиглах зорилго

  • Бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, тасалбар болон үзэх эрхийг хангах
  • Бүртгэл хуваалцах, хууль бус хуулбарлалтаас сэргийлэх
  • Төлбөр, буцаалт, бүтээгчийн орлогын тооцоо хийх, eBarimt олгох
  • Насны хязгаартай агуулгад хандалтыг хянах
  • Үйлчилгээний алдааг засах, аюулгүй байдлыг хангах

3. Google-ийн хэрэглэгчийн мэдээлэл

Google-ээр нэвтрэхэд ideo зөвхөн үндсэн openid, email, profile эрхийг хүснэ. Таны нэр, профайл зургийг бүртгэлийг харуулахад (жишээ нь Chat-ын мессежийн хажууд), имэйл хаягийг бүртгэлийг тодорхойлох, баримт илгээх, худалдан авалттай холбоотой мэдэгдэл өгөхөд ашиглана. Бид таны Gmail, Drive, харилцагчид болон бусад Google мэдээлэлд хандахгүй.

ideo нь Google API-аас авсан мэдээллийг Google API Services User Data Policy-ийн, тэр дундаа Limited Use шаардлагын дагуу ашиглаж, дамжуулна. Бид Google-ийн хэрэглэгчийн мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгаанд болон AI загвар сургахад ашиглахгүй.

4. Күүки

Бид зөвхөн зайлшгүй шаардлагатай күүки ашигладаг: нэвтрэлтийн күүки (ideo_sid) болон Google нэвтрэлтийн түр күүки. Зар сурталчилгааны болон хянах күүки ашигладаггүй.

5. Мэдээлэл хуваалцах

Бид таны мэдээллийг худалддаггүй. Зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай дараах талуудтай хуваалцана:

  • Amazon Web Services — дэд бүтэц, Live stream
  • Google — нэвтрэлт
  • QPay — төлбөр
  • Татварын байгууллага — eBarimt
  • Хуулийн дагуу шаардлага гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага

Тасалбар худалдаж авсан эвентийн зохион байгуулагч (бүтээгч) таны нэрийг харж болно; имэйл болон төлбөрийн мэдээллийг харахгүй.

6. Хадгалах хугацаа

Бүртгэлээ устгах хүртэл бүртгэлийн мэдээллийг хадгална. Төлбөр, татварын баримтыг хуульд заасан хугацаанд хадгална. Нэвтрэлтийн мэдээлэл 30 хоногийн дараа автоматаар устана.

7. Таны эрх

Та өөрийн мэдээллийг харах, засуулах, бүртгэлээ устгуулах эрхтэй. Бүртгэл → Төхөөрөмжүүд хэсгээс аль ч төхөөрөмжөөс гаргах боломжтой.

Бүртгэл устгах: бүртгэлийнхээ имэйл хаягаас support@ideo.mn руу хүсэлт илгээнэ үү. Хуулиар хадгалах ёстой төлбөр, татварын бүртгэлээс бусад бүртгэл болон Google профайлын мэдээллийг 30 хоногийн дотор устгана. Мөн Google бүртгэл → Security → Third-party connections хэсгээс ideo-гийн хандалтыг хүссэн үедээ цуцалж болно.

8. Хамгаалалт

Мэдээллийг шифрлэгдсэн холболтоор дамжуулж, банкны данс зэрэг эмзэг мэдээллийг шифрлэн хадгална. Нэвтрэлтийн күүки JavaScript-ээс хандах боломжгүй (HttpOnly).

9. Холбоо барих

Нууцлалын талаарх асуулт, хүсэлтийг support@ideo.mn хаягаар илгээнэ үү.