Үндсэн агуулга руу шилжих
ide
EnglishНэвтрэх

Тусламж

Үзэгч болон бүтээгчдэд зориулсан түгээмэл асуулт, OBS-ийн тохиргоо.

Үзэгчдэд

Тасалбар хэрхэн авах вэ?

Эвентийн хуудаснаас “Тасалбар авах” дарж QPay-ээр төлнө. Төлбөр орсны дараа тасалбар таны бүртгэлийн “Миний тасалбар” хэсэгт гарна.

Хэдэн төхөөрөмж дээр үзэж болох вэ?

Олон төхөөрөмжөөс нэвтэрч болно, гэхдээ нэг удаад нэг дэлгэц дээр үзнэ. Өөр төхөөрөмж дээр “Энд үзэх” дарвал үзэлт тийш шилжинэ.

Сүлжээ сул байвал яах вэ?

Тоглуулагч таны сүлжээний хурдад тааруулж чанарыг автоматаар бууруулна. Бид гацахаас илүү бага зэрэг хоцрохыг сонгосон тул Live хэдэн секунд хоцорч болно.

Replay байдаг уу?

Зохион байгуулагч Replay идэвхжүүлсэн эвентэд Replay үзэх боломжтой. Эвентийн хуудсанд Replay байгаа эсэх, хэд хоног үзэх боломжтойг бичсэн байна.

Буцаалт

Зохион байгуулагч эвентээ цуцалсан, эсвэл эхлэх цагаас хойш 30 минутын дотор Stream эхлээгүй бол тасалбарын төлбөр буцаагдана.

eBarimt

Төлбөр бүрт eBarimt автоматаар үүснэ.

Бүтээгчдэд

Эвент хэрхэн нийтлэх вэ?

Studio-д эвентээ үүсгэж, хугацаа ба Stream-ийн чанарт тохирох барьцааг QPay-ээр төлөхөд эвент нийтлэгдэнэ. Нийтэлсний дараа цаг, чанар, үнэ түгжигдэнэ.

Stream key хаана байна?

Studio → эвент → “Stream тохиргоо” хэсгээс сервер болон Stream key-гээ авна. Stream key-гээ хэнд ч бүү өг.

Эвент хэзээ эхэлж, дуусах вэ?

OBS-оос Stream эхлүүлэхэд эвент Live болно. Stream тасарвал 10 минут хүлээгээд дахин холбогдохгүй бол эвент дуусна. Stream key эхлэхээс 30 минутын өмнө нээгдэх бөгөөд захиалсан цаг (1 цагийн нөөцтэй) дуусахад Stream автоматаар зогсоно.

Орлогоо яаж авах вэ?

Эвент дууссаны дараа шимтгэл, татвар, Stream-ийн зардлыг хасаад үлдэгдэл таны балансад орно. Studio-оос мөнгө татах хүсэлт илгээнэ.

OBS-ийн санал болгох тохиргоо

ЧанарНягтралВидео bitrateБусад
SD1280×720, 30fps2500 kbpsСул upload-д 854×480, 1500 kbps
HD1280×720, 30fps3500 kbps
Full HD1920×1080, 30fps6000 kbpsUpload 10 Mbps+

Бүх чанарт: Rate control CBR, Keyframe interval 2s, x264 эсвэл NVENC, аудио AAC 160 kbps 48 kHz. Upload хурд bitrate-ээс 1.5 дахин их байх ёстой.

Асуулт байвал support@ideo.mn