Үндсэн агуулга руу шилжих
ide
EnglishНэвтрэх

Хэрхэн ажилладаг

Төлж эвент үүсгэ, төлж үз. Бүх зүйл нэг бүртгэлээр.

Зохион байгуулагчдад

  1. 1

    Бүтээгч болох

    Google-ээр нэвтэрч, бүртгэлээ баталгаажуулаад өөрийн суваг (channel) үүсгэнэ. Байгууллага бол компанийн мэдээлэл, eBarimt-аа оруулна.

  2. 2

    Эвент үүсгэх

    Гарчиг, огноо, тасалбарын үнэ, тоо, Stream-ийн чанараа сонгоно. Систем зардал болон цэвэр ашгийн тооцоог шууд харуулна.

  3. 3

    Барьцаа төлөх

    Эвентийн хугацаа ба Stream-ийн чанараас хамаарсан барьцааг QPay-ээр төлөхөд эвент нийтлэгдэнэ. Сарын төлбөр (subscription) байхгүй.

  4. 4

    Live гарах

    Studio-оос Stream key-гээ авч OBS зэрэг программаар Live гарна. Stream key-гээ урьдчилан аваад тохиргоогоо шалгаж болно.

  5. 5

    Орлого авах

    Эвент дууссаны дараа шимтгэл, татвар, Stream-ийн зардлыг хасаад орлого таны балансад орно. Studio-оос мөнгө татах хүсэлт илгээнэ.

Үзэгчдэд

  1. 1

    Тасалбар авах

    Эвентээ сонгоод QPay-ээр төлнө. Төлбөр хийгдмэгц тасалбар таны бүртгэлд орно.

  2. 2

    Үзэх

    Эвент эхлэхэд апп дээрээс шууд үзнэ. Нэг удаад нэг төхөөрөмж дээр үзнэ — өөр төхөөрөмж дээр “Энд үзэх” дарвал шилжинэ.

  3. 3

    Replay

    Зохион байгуулагч Replay идэвхжүүлсэн бол эвент дууссаны дараа тодорхой хугацаанд үзэх боломжтой.

  4. 4

    Буцаалт

    Зохион байгуулагч эвентээ цуцалбал эсвэл Stream эхлээгүй бол тасалбарын төлбөр бүрэн буцаагдана.